Search

湖南省工业设备安装有限公司

HUNAN INDUSTRIAL EQUIPMENT INSTALLATION CO., LTD.

Copyright: Hunan Industrial Equipment Installation Co., Ltd.

湘ICP备12000388号-1   BY:www.300.cnchangsha

Address: No. 88, Qiyi Road, Zhuzhou City, Hunan Province
Zip code: 412000
Telephone (business): 0731-28223608
Fax: 0731-2821 8629

Tel:

0731-28223608

Links:  Hunan Industrial Equipment Installation Co., Ltd

>
>
>
Foreign media reports: The Construction of the Erdenet Project will reduce energy costs

NEWS

Foreign media reports: The Construction of the Erdenet Project will reduce energy costs

Classification:
Company news
Author:
Source:
Release time:
2019/03/23
Page view

Орхон /МОНЦАМЭ/. “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа “СС-50 МВТ”-ын турбогенер тороор өргөтгөх ажлыг эхлүүллээ. Өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын ажиллагаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, ТӨБЗГ-ын мэргэжилтэн Д.Одмаа, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, БНХАУ-ын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Шүэ Жүнь, “Хуан Индастрал Экуйпмент Инсталэйшн” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Жоу Хуй нар оролцлоо.

Өргөтгөлийн ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил нэг жил үргэлжилнэ. Өргөтгөл ашиглалтад орсоноор цахилгаан эрчим хүчний борлуулалт 56.2 тэрбумд хүрч, эрчим хүчний өртөг 65.04 төгрөгөөр бууран 82.2 төгрөг болох ажээ. Мөн тус станц жилд 12.79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах урьдчилсан тооцоо гарчээ.

Уг төслийг БНХАУ-ын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барина. Барилгын гүйцэтгэгчээр “Хуан Индастрал Экуйпмент Инсталэйшн” компани ажиллана. Төслийн хүрээнд “Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийг СС50 МВт-ын турбогенератораар өргөтгөж, хими ус цэвэрлэгээг бүрэн хэмжээнд шинэчлэн эсрэг осмосын технологид шилжүүлэх, сүлжээний групп бойлерыг ялтсан бойлероор шинэчлэх, шинээр градерн барих бүрэн хэмжээний шинэчлэл хийж, станцын суурилагдсан хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх аж. Мөн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг гурав дахин өсгөнө.

БНХАУ-ын Элчин сайдын яамны эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Шүэ Жүнь хэлэхдээ, “Энэхүү төслийн арга хэмжээ Монгол, Хятадын нөхөрсөг харьцаанд чухал үүрэгтэй байх болно. Бид өмнө нь дулааны III цахилгаан станц дээр ажиллаж байсан. Тиймээс энэ удаагийн төсөл дээр ажиллахаар болж байна. Та бүхэнд баярлалаа” гэсэн юм.

“Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК 1986 онд ашиглалтад орж түүнээс хойш томоохон хөрөнгө оруулалт хийгээгүй ажээ.