Search

湖南省工业设备安装有限公司

HUNAN INDUSTRIAL EQUIPMENT INSTALLATION CO., LTD.

Copyright: Hunan Industrial Equipment Installation Co., Ltd.

湘ICP备12000388号-1   BY:www.300.cnchangsha

Address: No. 88, Qiyi Road, Zhuzhou City, Hunan Province
Zip code: 412000
Telephone (business): 0731-28223608
Fax: 0731-2821 8629

Tel:

0731-28223608

Links:  Hunan Industrial Equipment Installation Co., Ltd

>
新闻资讯_1

NEWS

Foreign media reports: The Commencement of Erdenet Power Plant will increase electricity in Mongolia

Classification:
Company news
Author:
Source:
Release time:
2016/03/28
Page view

Эрдэнэт хотын Дулааны Цахилгаан Станцын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх өргөтгөлийн ажил өнгөрсөн баасан гарагт албан ёсоор эхэллээ. Өргөтгөлд нийт 53.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд 45 сая ам.долларыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээс, үлдсэн хөрөнгө оруулалтыг Зургийг: erdenetinfo.mnХөгжлийн банк гаргахаар болжээ. Төсөл хэрэгжсэнээр Эрдэнэт хотын хэрэгцээг ирэх 15-20 жилд хангах боломжтой болно гэж салбарын яам мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар тус цахилгаан станцын хүчин чадал 36 МВт байгаа бол өргөтгөл хийгдсэнээр хүчин чадал нь 38-50 МВт-аар нэмэгдэх ажээ. Энэ нь тус станцыг 1987 онд ашиглалтад өгснөөс хойш хийж байгаа анхны шинэчлэлийн ажил юм. Төслийн гүйцэтгэгчээр Дулааны III Цахилгаан Станцын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын “Hunan Group” ажиллахаар шалгарчээ. Эрдэнэт хотод сүүлийн гурван жилийн хугацаанд 60 орчим жижиг, дунд үйлдвэр нээгдсэн төдийгүй орон сууцны хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаа аж. Мөн Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн ажил зэрэг томоохон ажлууд хийгджээ. Үүнтэй холбоотойгоор Эрдэнэт, Дархан зэрэг хотын хэрэглээ жилд дунджаар 10 орчим хувиар өсч байгааг Эрчим Хүчний яам мэдээллээ. Үүнээс гадна Дархан хотын Дулааны Цахилгаан станцын өргөтгөлийн ажил мөн энэ оноос эхлэх хүлээлттэй байна. Төслийг Германы Засгийн газрын дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор төсөлд 20 орчим сая еврогийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм.

Эрдэнэтийн Дулааны Цахилгаан Станцын хүчин чадал 36 МВт байгаа бөгөөд өргөтгөл хийгдсэнээр хүчин чадал нь 38-50 МВт-аар нэмэгдэнэ.

Д.Хаш-Эрдэнэ

Холбоо барих: khasherdene.d@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com