湖南省工业设备安装有限公司

HUNAN INDUSTRIAL EQUIPMENT INSTALLATION CO., LTD.

Search

Tel:

0731-28223608

Copyright: Hunan Industrial Equipment Installation Co., Ltd.

湘ICP备18020915号   BY:www.300.cnchangsha

Address: No. 88, Qiyi Road, Zhuzhou City, Hunan Province
Zip code: 412000
Telephone (business): 0731-28223608
Fax: 0731-2821 8629

Links:  Hunan Industrial Equipment Installation Co., Ltd

>
>
>
Foreign media reports: The Expansion Project of MongoliaThird Power Plant provides heating and electricity to 20,000 households

NEWS

Foreign media reports: The Expansion Project of MongoliaThird Power Plant provides heating and electricity to 20,000 households

Classification:
Company news
Author:
Source:
Release time:
2014/06/16
Page view

ДЦС 3-ын ШИНЭ ӨРГӨТГӨЛ 20 мянган өрхийг дулаан, цахилгаанаар хангана

 

Манай улсын хүн амын өсөлт, төвлөрөл, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэрээр дулаан, цахилгаан эрчим хүчний хэрэглээ үлэмж хэмжээгээр нэмэгдсээр байна.

Сүүлийн 10 гаруй жил орон сууцны шинэ шинэ хорооллууд сүндэрлэж байгаа ч тэднийг дулаан, цахилгаанаар хангах станцын хүчин чадал хүрэлцэхгүй болсон билээ.

Иймд ”ДЦС-III” ТӨХК-ийг үе шаттайгаар шинэчилж, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан, дулаан эрчим хүчний хэрэглээг хангах, тасралтгүй, найдвартай ажиллах, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болгох зорилгоор Шинэчлэлийн засгийн газар өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 13-нд 142 дугаар тогтоол гаргаж, тус станцыг 50 МВт-аар өргөтгөх шийдвэр гаргасан юм.

Тэгвэл уг шийдвэр хөрсөн дээр бууж, ДЦС-III ТӨХК-ийн 50МВт-ын өргөтгөлийн ажил дууссан төдийгүй нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

Уг үйл ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Ван Сяолун тэргүүтэй албаныхан оролцов.

Энэ үеэр Ерөнхий сайд хэлэхдээ “ДЦС-III ТӨХК-ийн 50МВт-ын өргөтгөлийн ажил сүүлийн 25 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил боллоо. Бид санаа нэг байгаад хөрш зэргэлдээ айлтайгаа хамтарч чадвал хийж чадахгүй зүйл байхгүй гэдгийг харууллаа.

Зарим хүмүүс Чингис бондын мөнгө хаашаа ороод байна гэж гайхаад байгаа. Тэгвэл Чингис бондоос гаргасан 35 сая ам.доллар өнөөдөр дулаан, цахилгаан болж, иргэдэд хүрч байна. Энэ бол үнэхээр томоохон бүтээн байгуулалтын ажил юм шүү.

Түүнчлэн зарим иргэд маань 50МВт гэж юу бэ гээд ойлгохгүй байх шиг байна. Өнөөдөр Дарханы ДЦС-ын хүчин чадал 48МВт. Гэтэл бид ганцхан жилийн дотор даруй 2МВт-аар илүүг барьж, босгож чадлаа” гэсэн юм.

Өргөтгөлийн ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компани шалгарч ажилласан бөгөөд ажлаа 2013 оны зургаадугаар сард эхлүүлж, өнөөдөр ийнхүү нэг жилийнхээ ойн дээр ашиглалтад өгч байна.

35 сая ам.долларын хөрөнгийг,

■ ДЦС-III компанийн үндсэн барилгыг өргөтгөх

■ Хөргөлтийн цамхаг

■ Эргэлийн усны төхөөрөмж шинээр барих 50 МВт-ын турбин-генератор шинээр суурилуулах

■ Цахилгааны хуваарилах байгууламж

■ Трансформатор суурилуулах

Дулааны сүлжээний ус халаах байгууламж барих болон бусад тоноглолын барилга угсралтын ажлуудад зарцуулжээ.

“ДЦС-III” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 МВт-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгдэж байгаа аж.

Ингэснээр Хан-Уул, Баянзүрх дүүрэгт шинээр баригдах 20 мянган айлын орон сууцыг дулаан, цахилгаанаар хангах боломж бүрдэж байгаа юм.